/ Мэдээ мэдээлэл / СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН I ХЭЛТСИЙН 2019 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН I ХЭЛТСИЙН 2019 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

         Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2019 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд 2019 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаа.

 Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

         Тус цагдаагийн хэлтэс нь “Монгол Улсын Үндсэн хууль”, “Цагдаагийн байгууллагын тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” болон бусад шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоол шийдвэр, бодлогын болон захиргааны үйл ажиллагааны баримт бичгийн зүйл, заалтыг баримтлан, Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан өөрийн байгууллагын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж,  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/134 дугаартай тушаалын дагуу офицер 126, ахлагч 94, энгийн 10, нийт 230 хүний ажиллах орон тоотой, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 1, 2, 3, 4, 5, 18, 19, 20, 21, 22, 26, 27, 32 буюу нийт 13 хороог хариуцан, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

      Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах тухай”  энэ оны А/42 дугаар тушаалыг ЦЕГ-ын ЗУГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  5/29 дүгээр албан бичгээр, мөн даргын 02 дугаар сарын 25-ны өдрийн 5/46 дугаар албан бичгээр “Зөвлөмж, ажлын чиглэл”, хавсралтаар “2019 онд хяналтад авсан баримт бичгийн зүйл, заалт”-ыг тус тус ирүүлсний дагуу хэрэгжилтийг хангаж, баримт бичгийн нэр, үзэл баримтлал, агуулга, хяналтад авсан зүйл, заалт, хэрэгжилтийг хангах алба, нэгж, байгууллага тус бүрээр судалж, Даргын зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар хуралдаанаар “Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I  хэлтсээс 2019 онд хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт”-ыг хэлэлцэн, баталгаажуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна..

        ЦЕГ, НЦГ болон бусад байгууллагаас үүрэг ажлын чиглэл, зөвлөмж 391, хугцаатай 382, бусад газраас 566, нийт 1339 албан бичиг хүлээн авч, гадагшаа 2077 албан бичиг явуулжээ.

         Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦГ-ын даргаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн дагуу иргэн бүрийг угтан авч, үдэн гаргах зарчим дээр тулгуурлан тасгийн дарга нарыг угтах үйлчилгээнд хуваарийн дагуу тогтмол ажиллуулж, тайлангийн хугацаанд иргэдээс алба хаагч нартай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл ирээгүй болно.

         Түүнчлэн иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүнд сурталгүй, ямар нэгэн чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх, хуулийн зөвлөгөө өгөх зорилгоор “Иргэдийг угтан авах” үйлчилгээнд 720 иргэний өргөдлийг хурдан шуурхай хүлээн авч, алба хаагч нарт цохолт хийн, мэдээлэл судалгааны тоо бүртгэлд авахуулж  шалгуулан, 320 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, “Угтан авч - үдэн гаргаж” үйлчилжээ.

         Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Даргын зөвлөл байгуулах, асуудал хэлэлцэх /код 104/” журмыг удирдлага болгон, хэрэгжилтийг хангаж ажиллаа.

          Зөвлөлийн хурлаар ээлжийн амралтаараа гадагшаа явах хүсэлт гаргасан 9, тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан 7, цол шагнах 9, төрийн дээд одон, медалтиар шалган 7, шилжин ажиллах хүсэлт гаргасан 5, сахилга хариуцлага алдсан 3 алба хаагчийн 9 асуудал, удирдлага, зохион. байгуулалтын шинжтэй 1 асуудал, өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 1, нийт 42 асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргуулахаар холбогдох байгууллагад санал хүргүүлсэн байна.

         Цагдаагийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг үндэслэн, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Байгууллагын даргын тушаал гаргах” журам /код 136/-т заасныг баримтлан байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн харилцааг зохицуулахтай холбоотой хэлтсийн даргын 32 тушаал гаргаснаас байгууллагын үндсэн үйл ажиллагаа, захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр 10, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр 22 байна.

         Цагдаагийн байгууллага 2019 оны II дугаар улиралд Архивын улсн үзлэгт хамрагдахтай холбоотойгоор  хэлтсийн даргын 2019 оны А/10  дугаар тушаалаар  “Баримт бичгийг нягтлан шалгах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан шинэчилэн” тушаалыг гаргуулан, Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний 2019 төлөвлөгөөг батлуулж, архивын өрөөний чийг дулаан хэмжих бүртгэл, цэвэрлэгээ үйлчилгээний бүртгэл, архивт олгосон баримт бичгийн бүртгэл гэх мэт бүртгэлүүд нээж, Байгууллагын үйл ажиллагааны явцад үссэн хадгаламжийн нэгжийг цагдаагийн байгууллагын үйл ажилгааны журам /код-120/-д заасны дагуу тасгуудаас нэг бүрчлэн нүд үзэж  бүртгэлтэй нь тулгалт хийж хүлээн авч, байгууллагын архивын санд хадгалагдаж байгаа цаасан суурьтай байнга хадгалах баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

        Алба хаагчдын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх, ажиллах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр алба хаагчдын “Онц” сурдаг шилдэг 30 хүүхэд, энгийн ажилтнуудын 15 хүүхэд, хэлтсийн хөдөлмөрийн аварга, шилдэг ажилтнуудын 30 хүүхэд, нийт 75 хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг өгөх ажлыг зохион байгуулсан.

          Мөн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн н.Батсуурьтай хамтран хариуцсан хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг, амжиргааны түвшингээс доогуур амьдралтай, өрх толгойлсон олон хүүхдтэй 7 өрх болон тус цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч 2, хороо хариуцсан цагдаа 1, үйлчлэгч 1 алба хаагч, ажилтанд  нэг сар хэрэглэх нүүрс, хүнсний бүтээгдэхүүн болон хүүхэд бүрийн тоогоор гарын бэлэг өгч “Сайн үйлсын аян-ыг зохион байгуулсан. 

          2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус цагдаагийн хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан ахмад ажилтанд хэлтсийн хамт олны хандиваар цугларсан мөнгөн тусламжийг гардуулж амь драл ахуйд нь дэмжлэг үзүүлсэн.

        Түүнчлэн ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн цагаар үүрэг гүйцэтгэж буй жижүүр, эргүүлийн алба хаагч нарт 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр халуун аарцаар үйлчилсэн байна.

         Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/92 дугаар тушаалаар батлагдсан “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний 4.3-д “Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэг, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, бие бялдарын бэлтгэлжилтийг хангах чиглэлийн дасгал, хөдөлгөөний тухай зөвлөмж боловсруулж, хэрэгжилтийг хангуулах” гэж заасны дагуу тус цагдаагийн хэлтсийн тасаг, албадын алба хаагчдын цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хэлтсийн спорт зааланд тоглох хуваарийг батлан гаргаж, мөрдүүлэн ажиллаж байна. Мөн алба хаагч нарын ар гэрт спорт зааланд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор хангасан.

         Тус хэлтсээс “Ахмад, залуу үеийн залгамж холбоог сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 13 ахмад ажилтанг урьж, 13 хорооны хэсгийн байцаагчийн албан тасалгаанд ажлын туршлага ярилцах, заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулан хэлтсийн хурлын зааланд нийт алба хаагч нартай уулзалт, ярилцлага зохион байгуулсан.

         Алба хаагчдын ажиллах урам зоригийг дээшлүүлэх, ажлын үр дүнг зөв бодитой үнэлж алдаршуулах зорилгоор сар бүр онцлох алба хаагчийг шалгаруулж “Онцлох мэдээллийн самбар”-т байршуулж байна.

          Тус хэлтсээс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан тус хэлтсийн өндөр настай Д.Цэцэгмаад Эрүүгийн цагдаагийн тасгаас хүндэтгэл үзүүлэн Сонгинохайрхан дүүрэг 6-р хороо “Содон” хорооллын 101-р байранд очиж, гарын бэлэг гардуулан өгч, аж байдалтай танилцаж, санал хүсэлт сэтгэгдлийг нь сонссон байна. Мөн 2019 оны 03 сарын 18-ны өдөр “Цэргийн баяр”-ыг тохиолдуулан тус хэлтсийн өндөр настан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Р.Тулгаад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулан өгч ажилласан.

        2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Эрүүл-цагдаа” хөтөлбөрийн хүрээнд “Монбиофарм” эмнэлэгийн байгууллагатай хамтран нийт алба хаагчдад элэгний хавдрыг үүсгэгч В,С вирус гепатит өвчний талаар сургалт мэдээлэл орж, үнэ төлбөргүй оношлогоо, шинжилгээнд хамруулсан байна.

           Албаны сургалтын талаар; Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах Сургагч багш бэлтгэх” 4 өдрийн сургалтад 2 алба хаагч, “Нийтийг хамарсан гамшиг, ослын үед ажиллах зохион байгуулалт бол олон нийтийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт 3 өдрийн сургалтад 1, “Гэмт хэргийн газрын үзлэг, хойшлуулашгүй ажиллагаа, ирүүлэх арга тактик” сэдэвт 3 өдрийн сургалтад 1, Сургагч багшийн давтан сургалтад 1, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт 3 өдрийн сургалтад 1, “Терор үйлдэх гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгахад анхаарах асуудлууд” сэдэвт 3 өдрийн сургалтад 1 алба хаагчийг тус тус хамруулсан байна. 

           Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Сургалтын бодлого боловсруулж, хэрэгжүүлэх /код 118/” журмын үндэслэн, Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд нийцүүлэн хэлтсийн Албаны сургалтын төлөвлөгөөг 19-н заалттай батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал: Тайлангийн хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Олон Улсын Найрамдал зуслангийн удирдлагатай хамтран “Цэвэр агаар-Эрүүл мэнд” уриан дор хамт олноороо нэг өдрийг “Алба хаагчийн манлайлал” сэдэвт сургалт, уралдаан тэмцээнийг зохион байгуулан өнгөрүүлсэн.

         Мөн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр албаны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу "Имако консалтинг" төвтэй хамтран “Офицерын манлайлал” сэдэвт 2 цагийн сургалтыг хэлтсийн хурлын танхимд явуулж, сургалтыг "Имако консалтинг" төвийн захирал, менежментийн зөвлөх, боловсрол судлалын магистр Р.Лхагвадулам ахлагчтай баг удирдан явуулж, цагдаагийн албан хаагчийн сэтгэлгээ, харилцаа, ёс зүй, харизм, төрийн албан хаагчийн эрхэмлэх зүйлс, багийн хамтын ажиллагаа, ажлын бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх, хувь хүний хөгжилд чиглэсэн чөлөөт сэдвүүдээр сургалт орж, үр дүнг дүгнэхэд алба хаагчид дахин ийм төрлийн сургалтад хамрагдах хүсэлттэй, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.  Цаашид 2019 онд алба хаагчдын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх, сахилга ёс зүй, харилцаа, ажлын бүтээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон.

          Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Аврах тусгай анги, Дүүргийн шүүх болон прокурорын байгууллага, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Гэрч хохирогчийг хамгаалах төв, Имако сургалтын төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн, танхимын сургалтуудад алба хаагчдыг хуваарийн дагуу хамрууллаа.

          Авлигын эсрэг хуулийн 3 дугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.3-д зааснаар хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх эрх бүхий 121 алба хаагч 2019 оны 02 дугаар сарын 01-ний дотор хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг заасан хугацааны дотор мэдүүлэх ажлыг зохион байгуулсан.

           Тайлангийн хугацаанд шинээр албан тушаалд томилогдсон 3 алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн даргаас ирүүлсэн мэдэгдлийг гардуулан өгч, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй”, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “ Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор”  мэдүүлэх үүрэгтэй тухай мэдэгдсэн.

         Тус хэлтсээс авлига ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэлтсийн хүлээлгийн зааланд урсдаг зарын самбар байршуулж, иргэдэд өргөдөл гомдлын хугацаа, шалгаж буй албан тушаалтны мэдээллийг өгч байна.

         Авлигын талаар мэдээлэх утасны дугаар, авлигаас ангид байх санамж, сэрэмжлүүлэг, авлигын хор хөнөөлийн талаарх мэдээ, мэдээлэл зурагт хуудас санамж сэрэмжлүүлэг 1 давхарын мэдээллийн самбарт байршуулан ажиллаж байна. “Иргэн таны төлөө” самбарыг үүдний хэсэгт байрлуулан “Өргөдөл гомдол хүлээж аваагүй эсхүл удаан хүлээлгэсэн, чирэгдүүлсэн, цагдаагийн алба хаагчийн гаргасан шийдвэрт гомдолтой, байгаа болон алба хаагчдаас тантай  ёс зүйгүй харьцсан бол хэлтсийн даргын 70191701, Нийслэлийн цагдаагийн газрын ёс журмын тасгийн 70191212 дугаарын утсаар хандах” тухай самбарыг байршуулсан.

         Мөн хэлтсийн санал хүсэлтийн хайрцаг, байгууллагын цахим хаягаар тогтмол авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Цагдаагийн алба хаагчдын авлига, хээл хахууль, хүнд сурталын талаар энгийн утасны тарифаар ярьдаг 126 дугаарын утсаар хандах, internal-afffirss@police.gov.mn dotood_police@yahoo.com и-мэйл хаягуудаар хандаж болох талаар иргэдэд харагдахуйц газар байршуулсан. Хэлтсийн гадна тайлбайд байрлах дэлгэцээр авлигатай тэмцэх үйл ажиллагаатай холбоотой шторк давтамжтайгаар 5 удаа явуулсан.

         2019 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар нийт 13 алба хаагч сахилгын арга хэмжээ авагдсанаас 9 буюу 69.2 хувь нь офицер, 4 буюу 30.7 хувь нь ахлагч байна. Сахилгын зөрчлийг хэлбэрээр нь авч үзвэл 2 буюу 15 хувь нь ажлын хариуцлага алдсан, 1 буюу 0.7 хувь нь ажил тасалсан, 3 буюу 23 хувь нь архидан согтуурсан, 1 буюу 0.7 хувь нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм зөрчсөн, бусад 4 буюу 30 хувь байна.  Нийт зөрчлийн 4  буюу  30 хувийг сануулах, 4 буюу 30 хувийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, цол бууруулсан 1 буюу 0.7 хувь байна.

         Алба хаагчийн сахилга, ёс зүйг сайжруулах, шуурхай мэргэшсэн үйл ажиллагааг хэвшүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/57 дугаар тушаалаар  батлагдсан “Итгэлцлийн гэрээ”-г тус цагдаагийн Хэлтсийн дарга алба хаагч нэг бүрчлэн байгуулсан.

          Сахилга, хариуцлага, манлайллыг дээшлүүлэх зорилгоор "Имако консалтинг" төвтэй хамтран “Офицерын манлайлал, ёс зүй, төрийн албаны хариуцлага” сэдэвт сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 12-нд хэлтсийн хурлын танхимд зохион байгуулж, үр дүнг тооцсон байна.

            Монгол улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 01 дүгээр албан даалгаврыг алба хаагчдад сурталчилан таниулах ажлыг хэлтсийн хэмжээнд зохион байгуулан, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэгдүгээр улирлын төлөвлөгөөний биелэлтийг 93 оноотой, 4.3 хувь үнэлгээтэй хэрэгжилтийг хангаж тогтоосон хугацаанд биелэлтийг хүргүүлсэн.

          Сахилгын зөрчил гаргаж байгаа алба хаагч нараас дахин зөрчил дутагдал гаргахгүй байх чиглэлээр Итгэлцлийн гэрээ байгуулж, зөрчлийн шатгаан нөхцлийг судлаж арилгах арга хэмжээг зохион байгуулан, Ёс зүйн төлбөрт сургалтад хамруулж, баталгаа авч, ар гэр ахуй байдалтай нь танилцах ажлыг тухай бүр зохион байгуулан ажиллаж байна.

            2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр алба хаагчдыг “Аравтын систем”-д оруулан 19 аравтад хувааж, тасаг, хэсгийн дарга, ахлахуудад хувиарлан өгсөн. Тасаг, хэсгийн дарга, ахлахуудаас хариуцсан 10 хүндээ чиглэсэн сахилга хариуцлага сайжруулах, ар гэрт нь тусламж үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан.

          Тус хэлтэст 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 11-11 төвөөс нийт 1 гомдол ирсэнийг шалгаж байна. Сар бүрийн 23-ны өдөр НЦГ-т мэдээг хүргүүлэн ажиллаж байна.

Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах,

олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр

 2.1 Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд:

      Зөрчлийн хуулиар нийт 1670 хүнийг 45,640,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна. Торгуулийн хуудсаар 1451 хүнийг 24,005,000 төгрөгөөр, 174 хүнийг 21,590,000 төгрөгөөр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 45 хүнийг баривчилж, 1340 хүнийг гэмт, хэрэг зөрчилд холбогдох, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эрүүлжүүлж ажилласан байна.

         Хариуцсан хорооны гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэг 22 дугаар хороог сонгон авч, гэмт хэргийн кримнологи судалгааг үндэслэн эмзэг цэгийн судалгааг шинэчлэн гаргаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Нэг хороо- нэг сар” нэртэй 90 хоногын аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн давхарсан тоогоор 11,450 иргэдийн татан оролцуулсанаар гэмт хэргийн гаралтын өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувь буурсан.

        Цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд иргэдээс 9149 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн 6381, гэр бүл хүчирийлэл 1854, архидан согтуурсан 3671 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

        “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт”, “ЯВГАН ЭРГҮҮЛИЙН БАГ”, “ЭРГҮҮЛ ЭРЧИМЖҮҮЛЭЛТ” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд аль хороо, аль гудамжинд гэмт хэрэг ихээр гарч байгаа талаарх криминологи судалгааг нэг бүрчлэн гарган өгч, эргүүлийн чиглэлд ажиллаж байгаа алба хаагч нартай  хамтран ажиллаж, үр дүнг тооцсоноор дуудлага мэдээлэл буурах хандлагатай байна.

          Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаа, жижүүрийн цагдаа, цагдаа жолооч алба хаагчдыг үндсэн үүрэгт ажлаас гадна гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажлаас буусан амралтын өдрүүдэд  44 удаагийн явган эргүүлд давхардсан тоогоор 132 хүн 792 цагийн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж, сэжиг бүхий 85 хүн, 265 тээврийн хэрэгсэл  тус тус шалган ажилласан байна.

        Аюулгүй орчин-Иргэдийн оролцоо “Камержуулалт-2” болзолт уралдааны хүрээнд хариуцсан 1, 3, 4, 26, 27, дугаар хороодын иргэний танхимд иргэн, аж ахуй нэгжид Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор баталсан 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS 6423:2013 стандартыг мөрдөж ажиллах талаар сургалт, мэдээлэл өгөх ажлыг 1 удаа зохион байгуулсан байна.

         Тус цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан хэсгийн байцаагч нар тайлангийн хугацаанд 839 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас зөрчлийн хэрэг үүсгэсэн 76, татгалзсан 449, арга хэмжээ авч шийдвэрлэсэн 723, баривчилгаанд 44, ажиллагаанд 116 гомдол, мэдээллийг шалгаж байна.

        Шийтгэврээр 118 аж ахуйн нэгж, байгууллагыг 20.450.000 төгрөгөөр, торгуулийн хуудсаар 1320 хүнийг 21.640.000  төгрөгөөр торгож, 44 иргэнийг баривчилж, 115 шаардлагыг иргэдэд тарааж олон нийтийн газарт байршуулан ажиллаа.

           Хэсгийн байцаагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэлтсийн дарга, ахлахуудын санаачлагаар шалган зааварчлах ажлын төлөвлөгөө гарган, хариуцсан 13 хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр криминологи судалгааг гаргаж хамтарсан багаар ажиллаж байна.

       Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр хариуцсан хороодын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, цахим тоглоомын газар, зочид буудал, түц, дэн буудал, саун массажны газруудад хяналт шалгалт хийх зорилгоор “Эмзэг цэг-хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 03 дугаар  сарын 01-нээс 20-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулан ахлах байцаагч 18, хэсгийн байцаагч 13, хороо хариуцсан цагдаа 10, эргүүлийн офицер 28, жолооч цагдаа 22, эрүүгийн мөрдөгч 10, мөрдөгч 12, нийт 116 алба хаагч 13 хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж ажилласан.

        Алба хаагчдаас эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа 112 гэмт хэргийг илрүүлж, 17 гэмт хэргийг таслан зогсоож, 112 зөрчлийг материалжуулан шийдвэрлэж, 85 хэргийн газрын хамгаалалтад ажилласан.

        Мэдээлэл, шуурхай удирдлагын төв болон СЭЛБЭ-10-аас 2136, иргэнээс 19 дуудлага, мэдээлэл хүлээн авч, гудамж   талбайд биеэ авч явах чадваргүй болон ар гэртээ агсам согтуу тавьсан 402 хүнийг эрүүлжүүлэх байранд, 103 болон ар гэр асран хамгаалагчид нь 202 иргэнийг хүлээлгэн өгч, эрэн сурвалжлагдаж байсан 6 хүн олж тогтоон ажиллаа.

       Тайлангийн хугцааанд явган эргүүлд давхардсан тоогоор 235 алба хаагч, 107 чиглэлд 09:00-19:00, 10:00-15:00, 18:00-01:00 цагийн хооронд эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулан 1246 хүн, 1062 тээврийн хэрэгсэл, 511 дэлгүүр, 186 аж ахуйн нэгж, байгууллага, 136 зочид буудал, 103 баар шалгаж 61 аж ахуйн нэгж байгууллагад 272 шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажилласан.

          Олон нийтийн цагдаа нараас 2019 оны нэгдүгээр улиралд  иргэд, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 72 дуудлага мэдээлэлд хэсгийн байцаагч, хорооны цагдаа нарын хамт шуурхай очиж шалгаж, архидан согтуурч зөрчил гаргасан 42 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, архи согтуурлах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй явсан 21 иргэнийг асран хамгаалах хүнд нь хүлээлгэн өгч, ажилласан.

          Тайлангийн хугацаанд тус хэлтсээс “Хяналт Шалгалт“ нэгдсэн арга хэмжээний хүрээнд салбар төлөвлөгөө гарган Эрүүгий цагдаагийн тасгийн алба хаагчид 2019 оны 03 сарын 20-ны өдөр хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудал, бар, нийтийн байр, РС тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийж, дүнг нэгтгэн Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлэн ажилласан.

           “Цахим тоглоом” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 10 цахим тоглоомын газарт шаардлага хүргүүлэн, шаардлагын мөрөөр шалгалтын ажлыг Дүүргийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.

           “Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд  хараа хяналтгүй, хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор Дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж,  хариуцсан нутаг дэвсгэрт  хүүхэд байрлаж болох газрууд, худалдааны төв, орц, хонгил,  авто угаалгын газар,  дэн болон зочид буудал,  Улаан чулуутын хогын цэг дээр хөдөлмөр эрхэлж болзошгүй, хараа хяналт сул, тэнэмэл хүүхдийг ирүүлэх ажлын хүрээнд 6 дэн буудал, 5 баар, 8 цахим тоглоомын газар, 7 авто угаалгын газрыг шалгаж, хөдөлмөр эрхэлж байсан 3, комьпютер тоглоомын газар тоглож байсан 5 хүүхдийг илрүүлэн судалгаанд авч ажилласан байна.              

           Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын ажлын хэсэг хуралдаж Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/34, 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/23, 02 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гахайн аж ахуй эрхэлдэг зарим айл, өрхөд “Гахайн Африкийн мялзан өвчин” илэрсэнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

          Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан тус цагдаагийн хэлтсээс 9 алба хаагч, 9 автомашинтай, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн Хоёрдугаар хэлтсээс 4 алба хаагч, 4 автомашинтай, Гуравдугаар хэлтсээс 3 алба хаагч, 3 автомашинтай, Замын цагдаагийн хэлтсээс 2 алба хаагч, 2 автомашинтай, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 10 алба хаагч, 9 автомашинтай, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 1 алба хаагч, 1 автомашинтай, Худалдаа үйлчилгээний хэлтсээс 2 алба хаагч, 1 автомашинтай, Буян Хөхий Мал эмнэлэг үржлийн нэгжээс 8 албан хаагч, 3 автомашинтай, Нийслэлийн Мал эмнэлгээс 4 албан хаагч, 1 автомашинтай нийт 43 алба хаагч, 33 автомашинтайгаар 18 постод үүрэг гүйцэтгэжээ.

         Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж байгаа /хулгайлах, мал хулгайлах/ гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Эмзэг цэг”, “Эргүүл-Эрчижүүлэлт”, “Явган эргүүлийн баг-2”, “Тэнэмэл” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан.

       Арга хэмжээний  хүрээнд давхардсан тоогоор 267 алба хаагч, 26 олон нийтийн цагдаа 147 чиглэлд 10:00-15:00, 14:00-20:00, 22:00-05:00 цагийн хооронд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн.

          Алба хаагчдаас ажиллах хугацаандаа Сэлбэ-10-аас 215, иргэдээс 39 дуудлага, мэдээлэл хүлээн авч гудамж талбайд биеэ авч явах чадваргүй болон ар гэртээ танхайрсан 19 хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч, яаралтай түргэн тусламж 103 болон ар гэр асран хамгаалагчид нь 112 иргэнийг хүлээлгэн өгч, 4105 иргэн, 1911 тээврийн хэрэгсэл, 613 дэлгүүр, 509 аж ахуйн нэгж байгууллага, 113 зочид буудал, 19 цахим тоглоомын газар шалгаж зөрчил гаргасан 91 хүнийг  1,145,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

         Мөн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Хэрэг бүртгэх тасгийн дарга, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн нар хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хариуцсан 13 хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 310 аж ахуйн нэгж байгууллагын захирал, удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, өөрийн байгууллагадаа ашиглаж буй хяналтын камерыг сайжруулах талаар чиглэл өгч, барилга орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камерын ерөнхий шаардлага MNS 6423:2013 стандартыг танилцуулж, сургалт орж 32 аж нэгжтэй гурвалсан гэрээг шинээр байгуулан 45 хяналтын камерыг шинээр байршуулан ажилласан байна.

            Нийслэлийн цагдаагийн газраас ирүүлсэн ажлын чиглэл, үүрэг, зөвлөмжийн дагуу хариуцсан 13 хорооны нутаг дэвсгэрт тайлангийн хугацаанд  20 иргэнтэй гэрээ байгуулан, гэрээнд заагдсан ажлын дагуу “Хэв журмын урамшилт эргүүл”-ээр ажлуулсан.

            Хариуцсан хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэх урамшилт эргүүлийн иргэдтэй 1 удаа уулзаж, аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, “Иргэдийн эргүүл” гэрэлтүүлэгч шар хантааз, малгай өмсүүлж, эргүүлийн тэмдэг зүүлгэн хариуцсан хэсэг, гудамжинд гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл шалгалтыг зохион байгуулж, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх, амьдарч буй орчинд нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж буй эсэхэд хяналт тавьж, 102, 103, 107, 108, дугаарийн утсанд мэдэгдэх зэрэг ажлын чиглэл зааварчилгаа өгч, эрх зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаа.

           2.2 Урьдчилан сэргийлэх чиглэлээр:

          Цагдаагийн ерөнхий газрын даргын өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах,  хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажилд иргэдийг сайн дурын үндсэн дээр эргүүлд ажлуулах “Хүүхэд хамгаалагч” дэд төслийг хэрэгжүүлэх чиглэлээр 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 9/5905 дугаартай  ажлын чиглэлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүүхэд хамгаалагч” дэд төслийг хэрэгжүүлэн ажиллаа.

     “Хүүхэд хамгаалагч” дэд төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн 120 алба хаагч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух 3000 айл өрхөөр орж,  төслийн талаар танилцуулга хийж, ил захидал өгсөн байна.

           2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл  “Хүүхэд хамгаалагч” дэд төслийг 12 дугаар бүрэн дунд сургуулийн урлагийн зааланд зохион байгуулж, 210 иргэнийг оролцуулж, олон нийтэд мэдээлэл өгч нээлтийн арга хэмжээ зохион байгуулсан.

             Тус хэлтсээс тайлангийн хугацаанд хариуцсан 13 хорооны нутаг дэвсгэрт дараах  ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.

-        Өмнөх оны нөхцөл байдлын талаар: Сонгинохайрхан  дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 2018 онд 1711 гэмт хэрэг бүртгэгдсэн, 2019 онд 1723 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 12 гэмт хэргээр буюу 0,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-        Гэмт хэрэг, зөрчлийн  нөхцөл байдлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд  бичсэн  танилцуулгын  тоо, шийдвэрлэлтийн талаар: Аймаг нийслэлийн Засаг даргын даргад бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1, Аймаг нийслэлийн бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 1, Дүүргийн Засаг даргад  бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1 буюу иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор зурагт хуудас, санамж сэрэмжлүүлгийг автостикер дээр хэвлэн нааж байрлуулах, тараах ажлыг зохион байгуулах 1 санал  бүхий танилцуулга хүргүүлсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-07
Эрэн сурвалжилж байна