/ Мэдээ мэдээлэл / МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

      Монгол улсын  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” батлагдаж 2017.02.01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг сурталчилан таниулах, алба хаагчдын болон гэр бүлийн гишүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Гантулга нь мөрдөн байцаагчдын гэргий, гэр бүлийн гишүүдийг 2017.02.14-ны өдрийн 16.00 цагт хүлээн авч уулзлаа.

      Уулзалтаар гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох,  түүний үр дагавар, хуулийг өөрчлөх, шинэчлэн найруулах ямар үндэслэл, шалтгаан байсан, хуульд орсон 10 гол нэмэлт өөрчлөлтйн талаар тус хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Д.Будзаан тодорхой  жишээ баримтаар тайлбарлан таниуллаа.

      Мөн тасгийн алба хаагчдийн урилгаар Монголын үг урлаачдын Нийгэмлэгийн тэргүүн, багш, сэтгэл судлаач Г.Бандицэрэн “Зүрхний минь цоорхойд амьдраач” сэдвээр орчин үеийн залуу гэр бүлд зориулсан хүн хүнээ хайрлах, эр хүнийг өвөг дээдсээс хүндлэн ирсэн уламжлал, эмэгтэй хүний хатан ухаан, гэр бүл салалт нь үр хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг, хайр гэж юу болох, бид хайрыг хэрхэн үнэлж, дүгнэдэг, үл хүндлэл, харьцаанаас гарах алдаа дутагдлын талаар яруу сайхнаар тайлбарлан таниулсан нь алба хаагчид, гэргий нарын талархалыг  хүлээсэн шинэлэг сайхан ажил байлаа.

     Хөтөлбөрийн дагуу хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар хүрэлцэн ирсэн гэр бүлийн гишүүд, гэргий нартай нээлттэй сайхан ярилцаж Цагдаагийн алба хаагч, ялангуяа мөрдөн байцаагч нарын ажлын онцлог, хариуцсан нутаг дэвсгэрийн эрүүгийн нөхцөл байдал, ажлын ачаалал, хэлтсийн хамт олны бүтээн байгуулсан ажил амжилтын талаар таниулж, тэдний сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцлаа.

     Уулзалтын үеэр хүрэлцэн ирсэн эрхэм сайхан бүсгүйчүүлдээ мөрдөн байцаагч залуучууд маань хамтдаа авахуулсан дурсгалын зураг, чихрийн цуглуулга, цэцэг бэлэглэсэн нь хэн бүхний сэтгэлийг догдлуулсан сайхан мөч боллоо.

    Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Гантулга нь хэлтсийн үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллаж буй орчин, шинээр ашиглалтад оруулсан биеийн тамирын заал, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө зэргийг танилцуулан, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, хуурч Г.Отгонбаатарыг урин залж, монгол хүний сэтгэл зүрхийг хөглүүлсэн олон сайхан аялгуугаар  тэдний сэтгэлийг хөгжөөн баясгалаа.

     Арга хэмжээг "UBS", "WORLD"  телевизийн мэдээний алба сурвалжилан олон нийтэд хүргэхээр боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-07
Эрэн сурвалжилж байна