/ Мэдээ мэдээлэл / “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

       Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт уулзалт зөвлөлгөөнийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14.00 цагт Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгууллаа.

         Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн болон зөвлөлийн нийт гишүүд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, нийслэлийн зарим дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нар, хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн дарга, гишүүд, төр захиргаа, хууль хяналт, цагдаагийн байгууллагуудын албан хаагчид, иргэд зэрэг  420 хүн оролцсон байна.

     Хөтөлбөрийн дагуу Дүүргийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Отгонбаяр Сонгинохайрхан дүүрэг дэх 2015, 2016 оны эрүүгийн нөхцөл байдлын харьцуулалт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. 


         Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар “2017 оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”,  Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Н.Ганбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвүүдээр тус тус илтгэл тавьлаа.

        Мөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүдийг төлөөлөн 19 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Гантөгс “Хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн тэргүүн туршлага” сэдвээр мэдээлэл хийлээ.
          Зөвлөлгөөний үеэр дүүргийн цагдаа, хууль хяналтын байгууллагууд зөвлөлгөөнд оролцогчдод зориулан байгууллагын үйл ажиллагааны танилцуулга, цагдаагийн алба хаагчийн тусгай хэрэгсэл, ном гарын авлага зэргээ дэлгэн үзүүлж, Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчдэд урлагийн тоглолт үзүүлж сонирхууллаа.

      Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, дуудлага мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор Япон улсад үйлдвэрлэсэн иж бүрэн тоноглосон мотоциклыг Цагдаагийн I, II, III хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, ШШГЕГ-ын харьяа Хорих 405 дугаар ангид тус тус  гардуулан өгсөн сайхан үйл явдал боллоо. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-07
Эрэн сурвалжилж байна