/ Мэдээ мэдээлэл / СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭСТ “ТАНТАЙ ҮРГЭЛЖ ХАМТ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭСТ “ТАНТАЙ ҮРГЭЛЖ ХАМТ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

     Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид тус цагдаагийн хэлтсийн удирдлага, хамт олонтой хамтран шинэчлэгдэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай” хууль, цагдаагийн бие бүрэлдэхүүний ажлын стресс, алжаалыг тайлах, эрч хүчийг нэмэгдүүлэх,  оюуны соёл, гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлэх, олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тантай үргэлж хамт” өдөрлөгийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

     Өдөрлөгийн нээлтийн ажиллагааг хэлтсийн байрны гадна талбайд эхлүүлж, уран бүтээлчид дуу, бүжгээр мэндчилгээ дэвшүүлэн “Амрыг эрье, ажлын амжилт хүсье” хэмээн эелдэгээр мэндчилэн алба хаагчдыг угтан авч, хурлын танхимд ирсэн алба хаагчдыг халуун кофе, жигнэмэгээр дайлж, “Авилгалаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Цагдаагийн Ерөнхий Газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Ч.Батаа лекц орлоо.

      Хөтөлбөрийн хүрээнд хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Д.Будзааны гэр бүлд нь зочилж, морин хуурын аялгуугаар өрх гэрийг нь мялаан, 4 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Нямдоржийн ажлын байранд зочилж, хорооны иргэдэд “Сүлд” чуулгын уран бүтээлээс тоглож сонирхуулан, цагдаагийн албаны ажил үйлсийг иргэдэд сурталчилан таниулж, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Будзаан, цагдаагийн ахлах дэслэгч О.Нямдорж нарт  бэлэг, дурсгалын зүйл гардууллаа.

      2 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух, тус хэлтсийн ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч М.Бадарчийн гэрээр айлчлан очиж ахмад ажилтантайгаа уулзан ярилцаж,  гэр бүлийн гишүүдэд  нь урлагын тоглолт үзүүлэн сонирхуулан мөнгөн аягатай сүү, дурсгалын зүйлийг  хүндэтгэлтэйгээр өргөн барилаа.

     Дүүргийн Прокуорын газрын хамт олонд болон тус хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн хошууч Ц.Оргилбаярын хүү, 4-р ангийн сурагч О.Дөлгөөний суралцдаг 62 дугаар сургууль дээр айлчлан очиж, сурагчдад уран бүтээлээ сонирхуулан, хүүд нь унадаг дугуйгаар бэлэг барьсан сайхан үйл явдлаар дүүрэн өдрийг өнгөрүүллээ.

     Хамт олон, алба хаагчдад чин сэтгэлээсээ сэтгэл зүрх, авъяас чадвараа зориулан нэгэн өдрийг эрч хүч, эерэг сайхан ажил үйлсээрээ бидний дунд таатай сайхан өнгөрүүлсэн “Сүлд” чуулгын удирдлага, уран бүтээлчдэд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхнийг урлагын “Янжинлхам” бурхан мөнхөд ивээх болтугай.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-07
Эрэн сурвалжилж байна