/ Мэдээ мэдээлэл / “ЭРГҮҮЛ-ШИНЭ ЖИЛ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

“ЭРГҮҮЛ-ШИНЭ ЖИЛ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

         Тус цагдаагийн хэлтэс нь хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах шинэ жилийн баярыг тохиолдуулан хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилсан сэргийлэх үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, галын аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулах, гудамж талбайд ажиллах эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчилан таниулах, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал”, “Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс”-тэй хамтран “Эргүүл-Шинэ жил” хэсэгчилсэн арга хэмжээг 2017  оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 13 хоногийн хугацаатай хэрэгжүүлэн ажиллаж эхлээд байна.

          Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, аж ахуйн нэгж байгууллага төвлөрсөн хороодын нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 алба хаагч тус цагдаагийн хэлтсийн алба хаагч нартай хамтран 07:30-14:00 цагийн хороонд явган эргүүлд үүрэг гүйцэтгэж байна.

          Алба хаагчдын дүрэмт хувцас, тусгай хэрэгсэлд үзлэг шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, гэрэлтүүлэгч хантааз, энгэрийн камер, станц, агсамж тусгай хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.

          Онцгой байдлын алба хаагч нарт эргүүлийн тэмдэгийг тараан өгч ажиллаа.

       Арга хэмжээний хүрээнд алба хаагч нарт ард иргэдтэй зөв боловсон харьцах, сонор сэрэмжтэй, хариуцлагатай, шуурхай, аюулгүй байдлаа ханган ажиллах талаар хэлтсийн дарга үүрэг чиглэл өгч, нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч нар хяналт тавьж ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-07
Эрэн сурвалжилж байна