/ Мэдээ мэдээлэл / “Офицерын манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллав.

“Офицерын манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллав.

     Тус цагдаагийн хэлтсээс албаны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу дагуу "Имако консалтинг" төвтэй хамтран “Офицерын манлайлал” сэдэвт сургалтыг хэлтсийн хурлын танхимд зохион байгуулав.

       Сургалтыг "Имако консалтинг" төвийн захирал, менежментийн зөвлөх, боловсрол судлалын магистр Р.Лхагвадулам ахлагчтай баг удирдан явуулж, цагдаагийн албан хаагчийн сэтгэлгээ, харилцаа, ёс зүй, харизм, төрийн албан хаагчийн эрхэмлэх зүйлс, багийн хамтын ажиллагаа, ажлын бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх, хувь хүний хөгжилд чиглэсэн чөлөөт сэдвүүдээр сургалт орлоо.

     Сургалтад тус цагдаагийн хэлтсийн офицер бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд сургалтын үр дүнд алба хаагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

       Цаашид 2019 онд алба хаагчдын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх, сахилга ёс зүй, харилцаа, ажлын бүтээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-07
Эрэн сурвалжилж байна