/ Мэдээ мэдээлэл / 2019 ОНЫ I УЛИРЛЫН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2019 ОНЫ I УЛИРЛЫН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

         Тус цагдаагийн хэлтсийн 2019 оны 1 дүгээр улирлын сахилгын зөвлөгөөн 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр зохион байгуулж, алба хаагчдын сахилга, ёс зүй, хариуцлагын өнөөгийн байдалд дүгнэлт өгч, сахилга, хариуцлага алдсан, зөрчил дутагдал гаргасан алба хаагчдын алдаанаас сургамж авч, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойллоо.

        Зөвлөгөөнийг Захиргаа удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах удирдан явуулж, сахилгын мэдээ, тайлангийн талаар мэдээлэл хийсэн.

        Хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан сахилгын тайлан мэдээнд үнэлэлт дүгнэлт өгч, алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлагын талаар зөвлөгөөнд оролцсон бие бүрэлдэхүүнд зөвлөмж, үүрэг чиглэл өгсөн.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-07
Эрэн сурвалжилж байна