/ Мэдээ мэдээлэл / СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН I ХЭЛТСИЙН 2019 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН /ҮРГЭЛЖЛЭЛ/

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН I ХЭЛТСИЙН 2019 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН /ҮРГЭЛЖЛЭЛ/

-        ГХУС ажилд зарцуулсан хөрөнгө /мянган төгрөгөөр/: Улсын төсөвт цагдаагийн хэлтсээс эхний 1 дүгээр улиралын байдлаар нийт 41.920.000 төгрөгийг тушаасан. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдэд тараах санамж сэрэмжлүүлэг, зурагт хуудас, ухуулга нөлөөллийн ажилд зарцуулах тараах, байрлуулах материал хэвлэх хэвлэлийн төсөв, Гахайн мялзан өвчний хамгаалалтанд нийт 9,161,000 төгрөгийн төсвийг шийдвэрлүүлэн тараах материал хэвлүүлж, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэг, автобусны буудал, томоохон аж ахуйн нэгж, зах худалдааны төв, гудамж талбайд тараах, байрлуулах ажлыг зохион байгуулсан.

-        Ухуулга, яриа сургалт сурталчилгаа: Хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр 2, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1, бусад 3  буюу  нийт  9 сургалт, Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1 уулзалт хэлэлцүүлэг, бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хороо-Нэг сар” өдөрлөг, арга хэмжээ, Малчдын зөвлөгөөн зэрэг ажлыг зохион байгуулсан байна.

-        Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан ухуулга, сурталчилгаа /Телевиз/: “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх  хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Нарантуяа, ТҮ9 телевиз, Жаргалант цагдаагийн тасагтай хамтран 10 минутын нэвтрүүлэг бэлтгэн ажилласан. “Нэг хороо-нэг сар” хэсэгчилсэн арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулан Монголын Үндэсний Телевиз, Цагдаагийн ерөнхий газрын “Дуудлага студи”-тэй хамтран олон нийтэд мэдээлэл хүргэсэн байна. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 1, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1,  нийт 15 минутын 2 нэвтрүүлэг бэлтгэж, 2 удаагийн  давталтаар олон нийтэд хүрсэж урьдчилан сэргийлж ажиллаа. Хар тамхи, мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм,  бэлдмэлийн талаар Монголын Үндэсний телевизтэй хамтран нэвтрүүлэг бэлтгэн нийт 6 телевизтэй хамтран олон нийтэд түгээж ажилласан.

-        Тараасан сурталчилгааны материал: Иргэд, оршин суугчдад бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж зөвлөмж, мэдээлэл бүхий 1 төрлийн 26 гарын авлага, 17 төрлийн зурагт хуудас,  13 төрлийн санамж сэрэмжлүүлэг нийт 2676 ширхэгийг тараасан. Хүн худалдаалах, хар тамхи мансууруулах чиглэлээр 200 ширхэг зурагт хуудас, санамж сэрэмжлүүлэг тараасан байна.

-        Байгууллага аж ахуйн нэгжийг татан оролцуулсан байдал: Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд “Хэв журмын урамшилт” эргүүлд ажлуулахаар 21 иргэнтэй гэрээ байгуулан 21 иргэн ажилласан. Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хариуцсан 13 хороодын нутаг дэвсгэрийн хэмжээнд “Явган эргүүлийн баг-2” болзолт уралдааныг зохион байгуулан аж ахуйн нэгж, байгууллага 250, ажилтан 525 хүн ажиллуулсан. Олон нийтийн цагдаа 16 ажиллаж 2 хэрэг, 900 зөрчлийг илрүүлэн хэсгийн байцаагч нарт хүлээлгэн өгсөн.

-        Мэргэжил арга зүйн удирдлагар ханган ажилласан байдал: Цагдаагийн хэлтсээс нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулж хамтран ажиллах хугацаандаа төрийн байгууллага  30, аж ахуйн нэгж байгууллага 605-д мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хамтран ажилласан. Иргэдийн үүсгэл санаачлагын бүлгээс хөршийн хяналтын бүлэг 46, Малчдын 20 бүлгэм, Өсвөрийн сэргийлэгч бүлгэм 20, хамтарсан 13 багийг тус тус  мэргэжил, арга зүйн удирдлагар ханган хамтран ажилласан зэрэг ажлуудыг дурдсан болно.  

           Тус цагдаагийн хэлтсийн цахим хуудсанд 61 мэдээлэл байршуулж, 7355 хүн хандсанаас Хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 21, Хүний эрүүл мэнийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15, Залилан мэхлэх гэмт хэргийн 3, зам тээвэр 2, гэр бүлийн хүчирхийлэл 5, Хүүхдийн 5, Архидан согтуурах 5, Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл 2 байршуулсан нь 7355 хүн хандаж үзсэн байна. Мэдээ, мэдээллийг олон гишүүдтэй /10,000 аас дээш гишүүдтэй/ 35 группэд тогтмол тавьж, олон нийтэд хүргэсэн байна.

       Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,  хууль тогтоомжийн биелэлтийг хангаж хариуцсан 13 хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулан хэсгийн байцаагч нарт ажлын чиглэл зааварчилга өгч, удирдлага, зохион байгууллалтаар хангасан.

Тус цагдаагийн хэлтсээс хариуцсан 13 хороодын нутаг дэвсгэрт “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд 2019 оны эхний 03  сард  доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал:

-           Алба хаагчдыг өөрсдийн амьдарч байгаа орчиндоо болон ах дүү, найз нөхөд, танилынхаа хүрээнд “Хөршийн хяналт хөтөлбөр”, “Хөршийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ийг сурталчилах ойлгуулах талаар үүрэг чиглэл өгсөн.

-        Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж Тэргүүлэгчдийн 27 тогтоолоор “Малчдын бүлгэм” байгуулах талаар тогтоол гаргаж, Төвийн нэгдүгээр хэсэг “Аюуш”, “Жаргалант бүлгэм”, Төвийн хоёрдугаар хэсгийн “Өндөр хаан”, “Тарвагатай” бүлгэм, Рашаант хэсгийн “Нөөлөгт”, “Нөхөрлөл” бүлгэм, Аршижэр хэсгийн “Соёмо” бүлгэм, 335 дугаар хэсгийн “Ногоон толгойт”, “Өртөө” бүлгэм, Шархад хэсгийн “Цагаандаваа”, “Шархад” бүлгэм, Нарийны хэсгийн “Шонхор бүлгэм”, “Харцага” бүлгэм, 361 дүгээр гарамын 01 дүгээр хэсгийн “Булаг” бүлгэм, “Их булаг” бүлгэм, “Баруун туруун” бүлгэм, “Майхан” бүлгэм, “Эмээлт” бүлгэм, “Давааны баруун та”л бүлгэм, “Давааны зүүн тал” бүлгэм, Ар гүнт хэсгийн “Марцад” зэрэг 20 бүлгэмийг гишүүдийг хамруулан ажилласан зэргийг дурьдаж болно.

        Хариуцсан 13 хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 ерөнхий боловсролын сургуулийн 4580 сурагчдад эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалтыг Дүүргийн Тамгын газар, Хүүхэд, гэр бүл залуучуудын хэлтэстэй хамтран 2 удаагийн үе шаттай сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулсан.

        Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор богино хэмжээний  3 видео шторк бэлтгэн олон нийтийн цахим сүлжээнд байршуулж иргэд-олон нийтэд хүргэсэн байна.

           Дүүргийн Тамгын Газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хэлтэстэй хамтран хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 3 Их дээд сургуулийн 950 оюутан, ерөнхий боловсролын 10 сургуулийн 4580 сурагчдад  цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нөлөөллийн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулан ажилласан.

         Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 320 аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагыг хэлтсийн хурлын зааланд цуглуулан Монгол Улсын стандартчилал, хэмжил зүйн газрын Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камерын ерөнхий шаардлага /mns 6423: 2015/  заавал дагаж мөрдөх стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалт орж,  хамтарсан гэрээ байгуулж, аж ахуй нэгж байгууллагад нь ойр орчмын 50 метр газрыг гэрэлтүүлэг, Нийтийн эзэмшлийн талбайг 1 сараас доошгүй хугацаагаар хадгалах багтаамжтай, бичлэгний чанар сайтай камер суурилуулах ажлыг зохион байгуулсан байна.

            Зарим гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд оролцсон байдлыг дурьдвал: 

        СХД-ийн 22 хороо “Тахилтын бөөний худалдааны төвд 01 дүгээр сарын 22-ны 16:00 цагийн үед гар утас алдагдсан байна” гэсэн мэдээллийг 01дүгээр сарын 22-ны  өдрийн 16:15-д хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Анхбаяр, Олон нийтийн цагдаа О.Буяннэмэх нар шалгахад: Тус төвийн худалдагч, СХД-ийн 22 дугаар хороо  Тахилт 2-19 тоотод оршин суух Б.Маралгоо /эр.17н/-гийн лангуун дотор худалдаж байсан “Samsung s-7”загварын гар утасыг Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 багт суух Мөнхөөгийн Баяраа /эр.48н/-н хулгайлсныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн ахмад Б.Азжаргалд хүлээлгэн өгч ажилласан.

        2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 3-49 тоотод хаалга эвдэж хулгай орж 42 инчийн зурагт алдагдсан байна” гэх мэдээллийн дагуу хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ш.Отгонжаргал, олон нийтийн цагдаа Б.Буянтогтох нар шалгаж Төмөр замын дангийн 2-1 тоотод Раднаабазарын Төгсбаатар үйлдсэнийг илрүүлэн ажилласан байна.

 2.1 Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

       Донтох эмгэгээс сэргийльеарга хэмжээг алслагдсан хороо болох 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 74,121 дүгээр  сургуулийн 8-12 дугаар ангийн 182 сурагчдад Дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч Б.Оюунгэрэл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтох эмгэг”-с өөрийгөө болон найз нөхдөө  хэрхэн сэргийлэх талаар  сургалт орж, дотуур байранд амьдардаг  5 хүүхэдтэй сэтгэл зүйч  ганцаарчилан уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч,  “Эрүүл амьдарч, Саруул сэтгэе” гарын авлага 530 ширхэгийг тарааж өгч, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан байна.

           Нийслэлийн засаг даргын 2018 оны А/76 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарныхүүхдүүд цэцэрлэгийн  63 эцэг, эхчүүдэд Томуугийн вирусийн халдварын тархалт нэмэгдэж, цаашид нөхцөл байдал хүндрэх эрсдэл үүсэж байгаа тул  0-10 насны хүүхдийг тоглоомын газрууд, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, урлаг соёлын үзвэр, үйлчилгээний газруудаар дагуулан явахгүй байх талаар яриа таниулга хийсэн.

         “Цахим тоглоом” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 10 цахим тоглоомын газарт шаардлага хүргүүлэн, шаардлагын мөрөөр шалгалтын ажлыг Дүүргийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.

          “Сэрэмжлүүлэг” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн эрүүл мэндийн нөхөн үржихүйн кабенетын эмч А.Дуламсүрэн,  42 дугаар сургуулийн эмч нартай хамтран нөхөн үржихүй, эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг 10 дугаар ангийн 72  сурагч, анги удирдсан багш, сургуулийн нийгмийн ажилтан нарт 1 удаа 2 цагийн сургалт орсон.

          Хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах бүлгийн сурагчдад Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх чиглэлээр сургалтыг Дүүргийн Хуулийн хэлтэс, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч нартай хамтран зохион байгуулсан.

           Мөн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэлд, хохирогч, холбогдогч, гэрч болон насанд хүрээгүй хүүхдэд хууль ёсны тусламж сурган хүмүүжүүлэгчийг дүүргийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэст холбон зуучилан 3 удаа томилуулж ажиллаж, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтох эмгэгээс сэргийлье арга хэмжээг  Rayol HD телевизээр сурталчилсан. Хэлтсийн цахим /Facebook/ хуудсаар  дамжуулан 23 мэдээ, мэдээлэл олон нийтэд түгээж, 1 сэрэмжлүүлэг байршуулсан байна. Цагдаагийн Ерөнхий газар болон Нийслэлийн цагдаагийн газраас тавьсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 58 мэдээ, мэдээлэл дахин /share/ түгээлт хийж иргэдэд хүргэжээ. “Нэг хороо нэг сар” аяны үйл ажиллагааны нээлтийг Цагдаагийн Ерөнхий газрын “Дуулага” студи болон Монголын Үндэсний телевизээр сурталчилан ажилласан.

        “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ” арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын  106, 107,  122 дугаар  сургуулийн 8-12 дугаар ангийн  нийт 530 сурагчдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтох эмгэг” түүнээс урьдчилан сэргийлэх арга зам,  “Хүүхдийн хууль зүйн хороо”-ны үйл ажиллагааны талаар хамтарсан сургалт орж, Иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаар бэлтгэн гаргасан богино хэмжээний видео танилцуулгыг /шторк/ үзүүлж, сонирхсон асуултанд нь хариулт өгсөн байна. Арга хэмжээний хүрээнд 6 хүүхэдтэй сэтгэл зүйч ганцаарчлан уулзаж зөвлөгөө өгч, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас бэлтгэн гаргасан “Эрүүл амьдарч, Саруул сэтгэе” гарын авлага тараасан.

          Дүүргийн засаг даргын 2019 оны “Сургалт зохион байгуулах тухай” А/67 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “Өсвөр үе, эрүүл мэнд хэсэгчилсэн арга хэмжээг Ерөнхий боловсролын 42, 65 дугаар сургуулийн 8-12 дугаар ангийн 350  сурагч хүүхдүүдэд  “Мансууруулах эм, сэгэцэд нөлөөт бодисын хор уршиг”, “Өсвөр насны хүүхдийн сэтгэхүйн онцлого, донтох эмгэг” түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар яриа таниулга хийж, Цагдаагийн Еөрнхий газраас зохион байгуулж  байгаа “НЭГ ХОРОМ” арга хэмжээний талаар яриа таниулга хийж, Шторкуудыг үзүүлж, нэг хоромын уураа тэвчиж чадвал таны болон бусдын эрүүл аюулгүй амьдрах эрх нь хангагдах талаар яриа хийж

          хамт  хараа хяналт сул, сургууль завсардсан 3 хүүхдийн гэрээр орж, ахуй амьдралтай нь танилцан 1 хүүхдийг  албан бус сургалтанд хамруулан ажилласан байна.

 2.4 Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр:

 2.4.1   Бүртгэгдсэн гомдол, мэдээлэл, гэмт хэргийн талаар;

         Хариуцсан íóòàã äýâñãýðò эхний 3 сард аж àõóéí íýãæ, албан  áàéãóóëëàãà, иргэдээс нийт 9645 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй дуудлага ìýäýýëýë 1903 õ¿ëýýí авч, урд онтой харьцуулахад  355 нэгжээр áóþó  18,6 õóâèàð  өссөн  үзүүлэлттэй байна. Гýìò õýðãèéí  болон зөрчлийн øèíæòýé ãîìäîë ìýäýýëýë  1903 õ¿ëýýí àâ÷, 648 íü ýð¿¿ãèéí õýðýã ¿¿ñãýæ, 875 ýð¿¿ãèéí õýðýã ¿¿ñãýõээс òàòãàëçàæ, 5 õàðúÿàëàëûí äàãóó øèëæ¿¿ëæ, 258 захиргааны арга хэмжээ авч, 117 гомдолын үлдэгдэлтэй, á¿õ ãîìäëûí  93,8 хóâèéã õóóëèéí õóãàöààíä  шийдвэрлэсэн байна. Тайлангийн хугацаанд  447 ãýìò õýðýã á¿ðòãýãäñýí íü óðüä оны ìºí ¿åòýé õàðüöóóëàõàä  38 íýãæýýð  áóþó  7,8 õóâèàð буурсан үзүүлэлттэй байна.

           Нийт 447 гэмт хэрэг бүртгэгдсэнээс, б¿ðòãýгдэх ¿åäýý ñýæèãòýíýýð òîîöâîë çîõèõ ýòãýýä íü òîãòîîãäîîã¿é  429 ãýìò õýðãýýñ  95  õýðãèéí ÿëëàãäàã÷ààð òàòâàë çîõèõ  ýòãýýä íü òîãòîîãäож , õýðãèéí  èëð¿¿ëýëò  20,4 õóâüòàéбайна. Энэ нь урд оны мөн үетэй харьцуулахад  4,9 хувиар ахисан үзүүлэлттэй байна. Гэмт хэрийн улмаас албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд 1,359,480,447 төгрөгний хохирол учирсанаас 700,590,230 төгрөгийг мөрдөн байцаах ажиллагааны явцад нөхөн төлүүлж ажилласан. Зөрчлийн тухай хуулиар нийт 1670 хүнийг 45,640,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч, ажиллажээ. Торгуулийн хуудсаар 1451 хүнийг 24,005,000 төгрөгөөр, 174 хүнийг 21,590,000 төгрөгөөр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 45 хүнийг баривчилж, 1340 хүнийг гэмт хэрэг зөрчилд холбогдох, осол гэмтлээс урьдчилан сэргийлж эрүүлжүүлж ажилласан байна.

         Тайлангийн хугацаанд жижүүрийн бүрэлдэхүүнд давхардсан тоогоор 572 хүн 13728 хүн цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж иргэд, байгууллага аж ахуй нэгжээс ирүүлсэн 5200 дуудлагад өгсөн иргэдтэй эргэж холбогдож, санал хүсэлтийг нь авч,  ажилласан байна.

          Хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнээс 170 хэргийн газарт үзлэг хийж, 391 ул мөр  бэхжүүлэн авч, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн байна. Хоногийн хугацаанд жижүүрт ажилласан алба хаагчдаас 98 гэмт хэргийг илрүүлж, үүнээс 42 хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоож, 56 хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлж, 189 зарлан мэдээлэл хүлээн авч, авто эргүүл болон тасаг, хэсгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт шуурхай дамжуулан, эрэн сурвалжлалтын чиглэлээр 59 мэдээ мэдээлэл рапортанд тэмдэглүүлж, цохолт хийлгүүлж ажилласан байна.    

         2019 оны 01 дүгээр улиралд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албанд 331 материалаар, 270 холбогдогчтой 1.538.700.000 /нэг тэрбум таван зуун жаран найман сая долоон зуун мянган/ төгрөгний хохиролтой, нууц далд аргаар үйлдэгдсэн нийт 352 хэрэг үйлдэл илрүүлэн шилжүүлж ажилласан байна.

 Гурав. Дүгнэлт

  1. Хариуцсан íóòàã äýâñãýðò I улиралд аж àõóéí íýãæ, албан  áàéãóóëëàãà, иргэдээс нийт 9645 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй дуудлага ìýäýýëýë 1903 õ¿ëýýí авч, урд онтой харьцуулахад  355 нэгжээр áóþó  18,6 õóâèàð  өссөн  үзүүлэлттэй байна.
  2. Гýìò õýðãèéí  болон зөрчлийн øèíæòýé ãîìäîë ìýäýýëýë  1903 õ¿ëýýí àâ÷, 648-ä íü ýð¿¿ãèéí õýðýã ¿¿ñãýæ, 875 ýð¿¿ãèéí õýðýã ¿¿ñãýõээс òàòãàëçàæ, 5 õàðúÿàëàëûí äàãóó øèëæ¿¿ëæ, 258 захиргааны арга хэмжээ авч, 117 гомдолын үлдэгдэлтэй,  á¿õ ãîìäëûí  93,8 хóâèéã õóóëèéí õóãàöààíä  шийдвэрлэжээ.
  3. Тайлангийн хугацаанд  447 ãýìò õýðýã á¿ðòãýãäñýí íü óðüä оны ìºí ¿åòýé õàðüöóóëàõàä  38 íýãæýýð  áóþó  7,8 õóâèàð буурсан үзүүлэлттэй байна.
  4. Нийт 447 гэмт хэрэг бүртгэгдсэнээс, б¿ðòãýгдэх ¿åäýý ñýæèãòýíýýð òîîöâîë çîõèõ ýòãýýä íü òîãòîîãäîîã¿é  429 ãýìò õýðýãýýñ  95  õýðãèéí ÿëëàãäàã÷ààð òàòâàë çîõèõ  ýòãýýä íü òîãòîîãäож,õýðãèéí  èëð¿¿ëýëò 20,4 õóâüòàé байгаа нь урд оны мөн үетэй харьцуулахад  4,9 хувиар ахисан үзүүлэлттэй байна.
  5. Гэмт хэрийн улмаас албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд 1,359,480,447 төгрөгний хохирол учирсанаас 700,590,230 төгрөгийг мөрдөн байцаах ажиллагааны явцад нөхөн төлүүлж ажиллажээ.
  6.  Зөрчлийн хуулиар нийт 1670 хүнийг 45,640,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна. Торгуулийн хуудсаар 1451 хүнийг 24,005,000 төгрөгөөр, 174 хүнийг 21,590,000 төгрөгөөр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 45 хүнийг баривчилж, 1340 хүнийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, осол гэмтэлд орохоос урьдчилан сэргийлэн эрүүлжүүлж ажилласан байна.
  7. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүнд сурталгүй, ямар нэгэн чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх, хуулийн зөвлөгөө өгөх зорилгоор “Иргэдийг угтан авах” үйлчилгээнд 720 иргэний өргөдлийг хурдан шуурхай хүлээн авч, алба хаагч нарт цохолт хийн, мэдээлэл судалгааны тоо бүртгэлд авахуулж  шалгуулан, 320 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, “Угтан авч - үдэн гаргаж” үйлчилж, алба хаагчтай холбоотойтой гомдол санал, ирүүлээгүй байна.
  8.  2019 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар нийт 13 алба хаагч сахилгын арга хэмжээ авагдсанаас 9 буюу 69.2 хувь нь офицер, 4 буюу 30.7 хувь нь ахлагч байна. Сахилгын зөрчлийг хэлбэрээр нь авч үзвэл 2 буюу 15 хувь нь ажлын хариуцлага алдсан, 1 буюу 0.7 хувь нь ажил тасалсан, 3 буюу 23 хувь нь архидан согтуурсан, 1 буюу 0.7 хувь нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм зөрчсөн, бусад 4 буюу 30 хувь байна.  Нийт зөрчлийн 4  буюу  30 хувийг сануулах, 4 буюу 30 хувийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, цол бууруулсан 1 буюу 0.7 хувь байна.

 

Дөрөв. Цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ

  1. Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг хугацаа алдалгүй хурдан шуурхай шалгаж шийдвэрлэх, дуудлага нэг бүрийг нягтлан шалгуулах, иргэн бүрийг угтан авч цагдаагийн үйлчилгээг хүргэх ажлын үр дүнг дээшлүүлэх;
  2. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ” зорилтын хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх, алба хаагчдын сахилга ёс зүйг дээшлүүлэх, сургалт, соён гэгээрүүлэх ажлын чанар, үр дүнг ахиулах, алба хаагчдад зөв хэвшил, зөв хадлага бий болгоход чиглэсэн тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллах;
  3. Эрүү, хэв журмын нөхцөл байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, дүн шинжилгээ хийж, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой ажил, арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг тооцох;
  4. Мөрдөн шалгах ажиллагааны явцын хяналтыг сайжруулж, ээдрээ түвэгтэй, олон үйлдэл, холбогдогчтой, ялангуяа хугацаа сунгасан, шүүх, прокуророос буцсан, удааширч байгаа хэргүүдийг шуурхай шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч ажиллах, энэ чиглэлээр Прокурорын байгууллагатай хамтран ажиллах ажиллагааг дээшлүүлэх;
  5. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хяналт тавих, олон нийтэд нөлөөлөх нөлөөллийн ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх.

 

 

СОНИГНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ

ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-07
Эрэн сурвалжилж байна