/ Мэдээ мэдээлэл / УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН БОЛОН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДИЙН УДИРДЛАГА ХҮРЭЛЦЭН ИРЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦОН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА.

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН БОЛОН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДИЙН УДИРДЛАГА ХҮРЭЛЦЭН ИРЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦОН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА.

      Тус цагдаагийн хэлтэст Улаанбаатар хотын цагдаагийн газрын болон дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн удирдах ажилтнууд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний хүрэлцэн ирж, 2016 онд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн шинэлэг, бүтээлч ажлуудтай танилцан, туршлага солилцлоо.

        Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажил, гэмт хэргийн илрүүлэлт, бусад ажлуудаар нийслэлийн хэмжээнд бусдыгаа хошуучлан ажиллаж, “Тэргүүний бүтээлч хамт олон”-оор шалгарч, шинэ автомашины хүлээн авсан юм.

        Тус хэлтэст хүрэлцэн ирсэн удирдах дарга нарыг хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар зөвлөлийн гишүүдийн хамтаар хүлээн авч уулзаж ярилцан, тасгийн дарга нар хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа.

        Өнгөрсөн онд тус хэлтсийн удирдлага, алба хаагчид нь Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд техник технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбайд  нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн 1,6 тэрбум төгрөгний санхүүжилтээр хийгдсэн камержуулалтын төв серверийг цагдаагийн хэлтсийн байранд байршуулан 84 байршилд, чиглэлийн 143, автомашины дугаар илрүүлэгчтэй замын 16 камер, эргэдэг 26 камер, нийт 184 камер ажиллуулж, нэгдсэн системд холбож ашиглаж эхлээд байгаа юм.

         Дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр 5 километрийн зайд тасралтгүй 30 минутын бичлэг хийххүчин чадалтай 4 сая 210,0 төгрөгний үнэ бүхий нисдэг камер, алсын зайн 2 ширхэг дуран хүлээн авч ашиглаж байгаа төдийгүй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  шийдвэр,  санхүүжилтээр 410,000,000  төгрөг төсөвлөж саатуулах  байрыг шинээр ашиглалтад оруулж, цагдаагийн  байгууллагын сүлжээг  шинээр  тавьж, бүрэн  камержуулж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

          Мөн дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Авто вила” орон сууцны хотхоныг камержуулах талаар Дүүргийн ГХУСАЗЗ-д санал хүргүүлсэнээр 9 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар бүрэн камержуулав.

         Алба хаагчдад шаардлагатай компьютер, хэвлэгч, олшруулагч болон мэдээллийн технологийн бусад дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Нийслэлийн Иргэдийн хурлын хөрөнгө оруулалтаар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий алба хаагчдыг суран бүс, тоноглолоор хангаж, машинт эргүүлийн алба хаагчдыг аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх нөхцөлыг бүрдүүлэн зөрчил гаргасан жолооч нарыг бэлэн бусаар торгох таблет төхөөрөмжийг хүлээн авч ашиглан, 7 авто машинд “JPS” суурилуулсан зэрэг үр дүнтэй томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-07
Эрэн сурвалжилж байна