/ Иргэдийг хүлээн авах хуваарь / Захиргааны хариуцлагын тухай хууль

Захиргааны хариуцлагын тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН  ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

            1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            Энэ хуулийн зорилт нь захиргааны зөрчил гаргасан этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл. Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж

            Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            З дугаар зүйл. Захиргааны зөрчил

            Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил /цаашид "зөрчил" гэх/ гэж үзнэ.

            4 дүгээр зүйл. Захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээ

            1. Зөрчил гаргасан этгээдэд дараахь захиргааны шийтгэл ногдуулж болно:

                        1/ торгох;

                        2/ тусгайлан олгосон эрх хасах /тээврийн хэрэгсэл жолоодох;

/Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        3/ хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрыг хураах;

/Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        4/ баривчлах.

            2. Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл, хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хураах  шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэнэ.

            З. Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил гаргасан иргэнийг торгох шийтгэл 100-50000, албан тушаалтныг торгох шийтгэл 1000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг торгох шийтгэл 50000-250000 төгрөгийн хэмжээтэй, баривчлах шийтгэл 7-З0 хоног, тусгайлан олгосон эрх хасах шийтгэл  6 сараас 2 жил хүртэл хугацаатай байна.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь энэ хуулийн  281 дүгээр зүйл зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хамаарахгүй.

/Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 /Энэ хэсэгт  2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            4. Энэ хуульд заасан баривчлах шийтгэлийг  шүүгч ногдуулна.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            5. Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            41 дүгээр зүйл. Захиргааны журам тогтоох, улсын байцаагчийг томилох эрх

            1. Энэ хуульд заасан захиргааны журмыг хуулиар тогтоох ба ийнхүү тогтоох хүртэл Засгийн газар энэ журмыг тогтоож, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг энэ хуульд заасан хүрээнд, зөрчлийн шинж байдалд нийцүүлэн ялгавартайгаар тогтооно.

            2. Улсын хяналтын албаны дүрмийг Засгийн газар батална. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Монгол Улсын сайд томилно.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Захиргааны хариуцлагад татах хугацаа

            1. Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш З сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно.

            2. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон  тухай  тогтоол гарсан  өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно.

            З. Захиргааны шийтгэл хүлээсэн этгээд уг шийтгэлийг эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор захиргааны журам дахин зөрчөөгүй бөгөөд хууль тогтоомжид өөр хугацаа заагаагүй бол захиргааны шийтгэлгүйд тооцогдоно.

            4. Зөрчил гаргасан этгээд захиргааны хариуцлага хүлээхээс оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно. Энэ тохиолдолд уг этгээдийг олж илрүүлсэн буюу түүний хэргээ илчлэн ирсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.

            6 дугаар зүйл. Захиргааны хариуцлагаас чөлөөлөх

            1. Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын нөхцөлд зөрчил гаргасан бол захиргааны хариуцлагаас чөлөөлнө.

            2. Сэтгэл мэдрэлийн архаг өвчин, сэтгэл мэдрэлийн үйл ажиллагааны түр сарнилт болон сэтгэцийн бусад өвчний улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хариуцах буюу жолоодох чадваргүй үедээ зөрчил гаргасан бол захиргааны хариуцлагаас чөлөөлнө.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            7 дугаар зүйл. Захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан

            Дараахь албан тушаалтан энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэх бүрэн эрхийг эдэлнэ:

                        1/  шүүгч;

                        2/ сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;

                        3/ цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан;

                        4/ хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах ;

                        5/ хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч;

                        6/ хорих ангийн дарга, жинхэнэ гүйцэтгэх ажилтан;

/Энэ заалтыг 199З оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

                        7/ консулын эрх бүхий албан тушаалтан;

 /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        8/ төрийн тусгай хамгаалалтын газрын гадуур хамгаалалтын алба хаагч, харуулын захирал;

/Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        9/ хуульд тусгайлан заасан тохиолдолд байгаль хамгаалагч;

/Энэ заалтыг1995 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        10/ олон нийтийн цагдаагийн ажилтан

/Энэ заалтыг 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        11/ хуульд тусгайлан заасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга.

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

            8 дугаар зүйл. Захиргааны хариуцлага хүлээх этгээд

            1. Зөрчил үйлдэх үед 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт захиргааны зөрчил гаргасан гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

            2. Бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны журмын биелэлтийг тухайн байгууллагадаа зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтан энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд түүнд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

            З. Хугацаат цэргийн албан хаагч зөрчил гаргасан тохиолдолд түүнд сахилгын хариуцлага хүлээлгэхээр холбогдох баримт  сэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.

            4. Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээд болох аж ахуйн нэгж, байгууллага захиргааны хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

            9 дүгээр зүйл. Зөрчил гаргасан этгээд эрхээ хамгаалах

            Зөрчил гаргасан этгээд дараахь эрх эдэлнэ:

                        1/ зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох;

                        2/ нотлох баримттай танилцах;

                        3/ зөрчлийн талаар тайлбар өгөх,нотлох баримт, хүсэлт гаргах;

                        4/ шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах;

                        5/  хууль зүйн туслалцаа авах;

                        6/ эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах.

                                        

            10 дугаар зүйл. Захиргааны хариуцлага хүлээлгэх харьяалал

            Захиргааны хариуцлага хүлээлгэхээр энэ хуульд заасан зөрчлийг эрх бүхий албан тушаалтан дараахь харьяаллаар хянан шийдвэрлэнэ:

                        1/ шүүгч энэ хуулийн 21, 22,   , 24, 251, 30, 301, 302, 303 ,304, 306, З1, З2, 33, З4, 342, З6, З7, 40, 41, 42, 45, 48  531дүгээр зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/ сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 21, , 24, 251, 291, 302, 303, З2, З8, З9, 40, 42, 43, 44, 45, 46 дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтын 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар "22" гэснийг хассан/

/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3/ цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ хуулийн 21, , 24, 251, 25, 26, 281, 302, 303, 307 З1, З2, 33, З5, З6, З7, З8, З9, 40, 41, 42, 43, 45, 47, 471, 48, 50 дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтын 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар "22" гэснийг хассан/

/Энэ заалтын 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар "27" гэснийг хассан/

/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4/ хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч энэ хуулийн 25, 251, 252, 26, 261, 27, 281, 304 дүгээр зүйлийн З, 4 дэх хэсэг, 341, 381, 42, , 431, 44, 46, 461, 47, 50, 52 дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заатад 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиудаар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5/ хилийн төлөөлөгч, түүний орлогч,  туслах энэ хуулийн  281 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6/ хорих ангийн дарга, жинхэнэ гүйцэтгэх ажилтан энэ хуулийн З03 дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтыг 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

7/ консулын эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан зөрчил.

8/ төрийн тусгай хамгаалалтын газрын гадуур хамгаалалтын алба хаагч, харуулын захирал энэ зүйлийн 305 дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

9/ олон нийтийн цагдаагийн ажилтан энэ хуулийн 21, 23, 24 дүгээр зүйл, 251 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлд заасан зөрчил болон 52 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн хог хаягдлаа ил асгах, орчин тойрноо бохирдуулах зөрчил.

/Энэ заалтыг 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            11 дүгээр зүйл. Зөрчлийг хянан шалгах

            1. Зөрчлийг хянан шалгах эрх бүхий албан тушаалтан зөрчлийн тухай гомдол, мэдээлэл,  үйл баримтыг үндэслэн зөрчлийг хянан шалгах ажиллагааг 14 хоногийн дотор явуулна.

            2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг тухайн эрх бүхий байгууллагын удирдлагын шийдвэрээр 14 хүртэл хоногоор сунгаж болно.

            З. Зөрчлийг хянан шалгах ажиллагаанд зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр  хураах,  зөрчил гаргасан  этгээдэд  таслан сэргийлэх арга хэмжээ авах, албадан саатуулах ажиллагаа хамаарна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            4. Дараахь тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй:

                        1/ захиргааны хариуцлага тогтоосон хууль тогтоомж хүчингүй болсон;

                        2/ зөрчил гаргасан этгээд зөрчил үйлдэх үедээ захиргааны хариуцлага  хүлээх насанд хүрээгүй, эсхүл эрх зүйн  чадамжгүй байсан;

                        3/ зөрчил гаргасан этгээд нас барсан;

                        4/ хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

            5. Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулах тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг цагдаагийн эрх бүхий ажилтан гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

            12 дугаар зүйл. Зөрчлийн тухай тэмдэглэл

            1. Тэмдэглэлийг амаар гаргасан гомдол, хүсэлт, шаардлага хүлээн авах, зөрчил гаргасан этгээд, хохирогч, шинжээчийг асуух, зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас үзлэг, шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагааны үед хөтөлнө.

            2. Зөрчлийн тухай тэмдэглэлд зөрчил гарсан газар, он, сар, өдөр, цаг, зөрчил гаргасан этгээдийн овог, нэр, хаяг, эрхэлсэн ажил, зөрчлийн байдал, учруулсан хохирол, захиргааны хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох заалт, хохирогч болон гэрчийн нэр, хаяг, зөрчил гаргасан этгээдийн тайлбар, зөрчлийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бусад мэдээг тэмдэглэнэ.

            З. Тэмдэглэл үйлдсэн албан тушаалтан, зөрчил гаргасан этгээд, хохирогч, гэрч тэмдэглэлд гарын үсэг зурна.

            4. Нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй тохиолдолд зөрчлийн тухай тэмдэглэлийг шийтгэл ногдуулах шийдвэрт товч тэмдэглэж зөрчил гаргасан этгээдээр гарын үсэг зуруулна.

            5. Зөрчил гаргасан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал татгалзсан шалтгааныг заасан тайлбар бичиж хавсаргана. Ийнхүү гарын үсэг зурахаас татгалзсан нь хариуцлага хүлээлгэх, захиргааны шийтгэл биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй.

            1З дугаар зүйл. Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах

            1. Зөрчлийг таслан зогсоох, зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэх үед шаардлагатай гэж үзвэл зөрчил гаргасан этгээдийг сумын Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах захиргааны журмаар албадан саатуулж болно.

            2. Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байвал зохино.

            3. Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар түр саатуулах хугацаа 6 цагаас илүү байж болохгүй.

/Энэ хэсэгт 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            4. Зөрчил гаргасан этгээдийг ноцтой хор уршиг бий болгоход хүргүүлэхгүй байх зайлшгүй шаардлагатай тохиолдолд харьяалах шүүхэд албан ёсоор мэдэгдэж түүнийг 72 цаг хүртэл хугацаагаар захиргааны журмаар албадан саатуулж болно.

            Улсын хилийн дэглэм зөрчигчийн хувийн байдлыг нотлох баримт бичиггүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлтэйгээр 10 хоног хүртэл хугацаагаар саатуулж болно.

/Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

            5. Албадан саатуулагдсан этгээд хаана, ямар газар, албан тушаалтны мэдэлд байгааг зөрчил гаргасан этгээд болон түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

            6. Албадан саатуулах байрны дэглэм, журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

      

            1З1 дүгээр зүйл. Зарим этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах онцлог

            1. Согтуурах, мансуурах донтой, түүнчлэн сэтгэцийн өвчтэй буюу биеийн байцаалт тодорхойгүй этгээд зөрчил гаргасан бол тэдгээрийг цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан 72 цаг хүртэл хугацаагаар албадан саатуулж болно.

            2. Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд албадан саатуулагдсан согтуурах, мансуурах донтой болон сэтгэцийн  өвчтэй этгээдийн талаар эмнэлгийн дүгнэлт гаргуулах, албадан эмчлүүлэх тухай материалыг бүрдүүлж холбогдох байгууллагад шилжүүлнэ.

            З. Согтуурах, мансуурах донтой болон сэтгэцийн өвчтэй этгээдийг албадан саатуулах байр нь хяналт хамгаалалттай, тусгайлан тогтоосон дэглэм, шаардлага хангасан байна.

/Энэ зүйлийг 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

            14 дүгээр зүйл. Зөрчил гаргасан этгээдийн биед болон эд зүйлд үзлэг хийх

            1. Захиргааны зөрчил илэрсэн буюу зөрчил гарсан байж болох хангалттай үндэслэл, сэжиг байгаа бол зөрчлийн ул мөр, нотлох баримт олох, зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор зөрчил гарсан газар, эд зүйл, бичиг баримт болон зөрчил гаргасан этгээдийн биед үзлэг хийж болно.

            2. Зөрчил гаргасан этгээдийн биед үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчийг байлцуулна.

            З. Зөрчил гаргасан этгээдийн биед үзлэг хийхэд уг этгээдийг нүцгэлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөндлөнгийн гэрч нь зөрчил гаргасан этгээдтэй ижил хүйсний хүн байвал зохино. Харин үзлэг хийх эрх бүхий албан ту

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-07
Эрэн сурвалжилж байна